Нүүр

Байгууллагын тухай

Мэдээ, мэдээлэл

Ил тод байдал

Төрийн үйлчилгээ

Хууль эрх зүй

Шилэн данс

Цаг үеийн мэдээ

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газар олголт, төлөвлөлтийг судлах үүрэг бүхий ажлын хэсгийн хурал боллоо

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 46 дугаар тогтоолоор “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газар, түүний олголт, төлөвлөлтийн талаар судалж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлт боловсруулах” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан.

       Ажлын хэсгийн ахлагчаар Б.Мягмар (Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Төлөөлөгч, Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хорооны дарга), Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгч Д.Гантулга, Д.Энхтуяа, М.Халиунбат, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Төлөөлөгч Н.Батсүмбэрэл, П.Наранбаяр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын зөвлөх Ш.Үнэнбат, Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга М.Баяраа, Нийслэл дэх Улсын бүртгэлийн газрын дарга Г.Анхныбаяр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Хууль эрх зүй, хяналт үнэлгээний хэлтсийн дарга А.Анхбаяр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай нар гишүүдээр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Хууль эрх зүй, хяналт үнэлгээний хэлтсийн Ахлах мэргэжилтэн Ж.Лхагвабат, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Хуулийн асуудал хариуцсан Ахлах мэргэжилтэн Э.Өсөхжаргал нар Нарийн бичгийн даргаар тус тус томилогдон ажиллаж байна.

       Ажлын хэсэг 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр цахимаар хуралдаж, “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-гийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, архитектур төлөвлөлт, газрын олголтын талаарх мэдээлэлтэй танилцлаа.

       Улмаар тус хуралдаанаар Ажлын хэсгийн санал, дүгнэлтийн төслийг боловсруулж, “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-гийн үйл ажиллагаатай танилцахаар боллоо.

Цахим системүүд

  • ГАЗРЫН УДИРДЛАГЫН СИСТЕМ
    Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем /Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний цахим систем, газрын биржийн цахим систем, үнэлгээ, татвар, төлбөрийн систем, газрын кадастрын мэдээллийн систем, газрын мониторингийн сүлжээ/

    Системд нэвтрэх

  • ГЕОПОРТАЛ /ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН ЦАХИМ СИСТЕМ/
    Геопортал нь газар зүйн мэдээллийн системийн үйлчилгээнүүд, вэб аппликэйшнүүд, орон зайн 16 суурь өгөгдөл бүхий мэдээллүүдийг нэгдсэн байдлаар бүртгэн зохион байгуулж тэдгээрийг вэб хуудаснаас мета өгөгдлөөр дамжуулан хайж, олж хэрэглэх боломжийг бүрдүүлдэг систем юм

    Системд нэвтрэх

  • СОЛБИЦОЛ ХӨРВҮҮЛЭХ/

    Системд нэвтрэх

  • ХОТ БАЙГУУЛАЛТЫН КАДАСТР

    Системд нэвтрэх

  • АГААР, САНСРЫН ЗУРГИЙН КАТАЛОГ
    Агаар, сансрын зургаас боловсруулагдсан ортозураг нь байр зүйн зураг үйлдэх, тодруулах, шинэчлэхэд хэрэглэгдэнэ. Мөн газрын бүрхэвчийн зургийн суурь өгөгдөл болгон хэрэглэгдэнэ. Учир нь хээрийн хэмжилт, тодруулалтаас илүү агаар, сансрын зураг ашиглах нь цаг хугацаа, зардал хэмнэх давуу талтай бөгөөд түүнчлэн газрын гадарга дээрх юмс үзэгдлийн өөрчлөлтийг хянах, шинжлэхэд хялбар. Тухайлбал, бохирдлын нөлөө, гамшгийн нөлөө, хот тэлэлт, ой хээрийн түймэр, галт уул гэх мэт.

    Системд нэвтрэх

  • ГАЗАР ЗҮЙН НЭР, ХАЯГААР ХАЙХ

    Системд нэвтрэх

  • ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ СИСТЕМ
    “Газрын бирж” гэж төрийн өмчийн газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах болон иргэн, хуулийн этгээдийн газар өмчлөх, эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, ашиглуулахад зохих журмын дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах, зах зээлийн үнэ ханш бусад мэдээлэл, лавлагаа эрхлэх тусгай дүрэм, програм хангамж бүхий цогц үйл ажиллагааг хэлнэ.

    Системд нэвтрэх

Хандалт

1379744
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
1288
5837
14965
1379744

Таны IP: 3.235.191.87