Нүүр

Байгууллагын тухай

Мэдээ, мэдээлэл

Ил тод байдал

Төрийн үйлчилгээ

Хууль эрх зүй

Шилэн данс

Цаг үеийн мэдээ

Багахангай дүүргийн Засаг даргын 2021 оны А/121 дугаар захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2021 оны 08 дугаах сарын 18-ны өдөр 09:00 цагт Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулагдах бөгөөд интернет орчинд холбогдсон компьютер, таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан иргэн, хуулийн этгээд хаана байгаагаас үл хамааран байршил харгалзахгүй оролцож, олон шат дамжлагагүй, түргэн шуурхай үйлчилгээ авах боломжтой.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээх:

  • Газрын биржийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлэх /Иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар хавсаргах/;
  • Оролцох дуудлага худалдаанд хүсэлт илгээх /Дэнчин, хураамж төлсөн баримт хавсаргах/
  • Системээс таны илгээсэн хүсэлтийг шалгасны дараа таны хүсэлтийг баталгаажуулах эсвэл татгалзах хариу өгөх бөгөөд таны гар утсанд мессежээр болон имэйлээр мэдэгдэнэ.

Оролцох хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч өөрийн үнийн саналаа өгөх боломжтой болно.

Иргэн, хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн оролцож болох бөгөөд Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг болон дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх дэнчингийн мөнгийг оролцох дуудлага худалдаа тус бүрд тушаана.

Дуудлага худалдааны дэнчин болон тэмдэгтийн хураамжийг доорх дансанд тушаана.

  • Банк: Нийслэлийн Төрийн сан
  • Данс: 100200051049
  • Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа
  • Гүйлгээний утга: Овог нэр, Регистрийн дугаар, Утасны дугаар, Зарын код

Дуудлага худалдааны үнийн саналыг 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 09:00 цагаас авч эхлэх бөгөөд тухайн өдрийн 15 цаг 00 минут 00 секунд хүртэл энгийн горимоор авна. 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна. Хүлээлтийн горимд шилжсэн үед үнийн санал ирүүлбэл ирүүлсэн үнийн санал бүрээс хойш дахин 60 секунд сунгагдах зарчмаар 17 цаг 00 минут 00 секунд хүртэл явагдах боломжтой.

Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, оролцогч тус бүрд газрын биржийн цахим системээр дамжуулан мэдэгдэнэ.

Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх хүсэлтээ 2021 оны 08 дүгээр сарын 11-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 08 дугаар сарын 17-ны өдрийн 15:00 цагийн хооронд газрын биржийн цахим систем WWW.MLE.MN-д илгээн баталгаажуулсан байна.

Зарын код

Эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил

Зориулалт

Газрын хэмжээ, м²

 Дуудлага худалдааны анхны үнэ /төг/

 Дэнчингийн үнэ /төг/

1

2021-7867

БХД 1-р хороо, Ногооны талбай

Төмс хүнсний ногоо тариалах

8000

139,300

13,930

2

2021-7868

БХД 1-р хороо, Өндөртолгой төв талбайн урд талд

Худалдаа үйлчилгээ

300

360,000

36,000

 

2021-7869

БХД 2-р хороо, Бор үзүүрийн зүүн урд талд

Тэсрэх бодисын агуулах

10000

10,000,000

1,000,000

3

2021-7870

БХД 2-р хороо, Хадат

Төмс хүнс ногоо тариалах

25000

435,120

43,512

 НИЙТ ДҮН

43300

10,934,420

1,093,442

Газрын байршлын талаарх болон бусад мэдээллийг WWW.MLE.MN болон WWW.LAND.UB.GOV.MN цахим хуудсанд хандан үзнэ үү.

Холбоо барих утас: 70491005, 99510215, 99818490

Цахим системүүд

  • ГАЗРЫН ЦАХИМ СИСТЕМ
    Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем /Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний цахим систем, газрын биржийн цахим систем, үнэлгээ, татвар, төлбөрийн систем, газрын кадастрын мэдээллийн систем, газрын мониторингийн сүлжээ/

    Системд нэвтрэх

  • ГЕОПОРТАЛ /ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН ЦАХИМ СИСТЕМ/
    Геопортал нь газар зүйн мэдээллийн системийн үйлчилгээнүүд, вэб аппликэйшнүүд, орон зайн 16 суурь өгөгдөл бүхий мэдээллүүдийг нэгдсэн байдлаар бүртгэн зохион байгуулж тэдгээрийг вэб хуудаснаас мета өгөгдлөөр дамжуулан хайж, олж хэрэглэх боломжийг бүрдүүлдэг систем юм

    Системд нэвтрэх

  • СОЛБИЦОЛ ХӨРВҮҮЛЭХ/

    Системд нэвтрэх

  • ХОТ БАЙГУУЛАЛТЫН КАДАСТР

    Системд нэвтрэх

  • АГААР, САНСРЫН ЗУРГИЙН КАТАЛОГ
    Агаар, сансрын зургаас боловсруулагдсан ортозураг нь байр зүйн зураг үйлдэх, тодруулах, шинэчлэхэд хэрэглэгдэнэ. Мөн газрын бүрхэвчийн зургийн суурь өгөгдөл болгон хэрэглэгдэнэ. Учир нь хээрийн хэмжилт, тодруулалтаас илүү агаар, сансрын зураг ашиглах нь цаг хугацаа, зардал хэмнэх давуу талтай бөгөөд түүнчлэн газрын гадарга дээрх юмс үзэгдлийн өөрчлөлтийг хянах, шинжлэхэд хялбар. Тухайлбал, бохирдлын нөлөө, гамшгийн нөлөө, хот тэлэлт, ой хээрийн түймэр, галт уул гэх мэт.

    Системд нэвтрэх

  • ГАЗАР ЗҮЙН НЭР, ХАЯГААР ХАЙХ

    Системд нэвтрэх

  • ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ СИСТЕМ
    “Газрын бирж” гэж төрийн өмчийн газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах болон иргэн, хуулийн этгээдийн газар өмчлөх, эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, ашиглуулахад зохих журмын дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах, зах зээлийн үнэ ханш бусад мэдээлэл, лавлагаа эрхлэх тусгай дүрэм, програм хангамж бүхий цогц үйл ажиллагааг хэлнэ.

    Системд нэвтрэх

Хандалт

1671962
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
139
3282
22775
1671962

Таны IP: 3.239.50.33