XVII жарны "ЦӨӨВӨР" хэмээх уагаагчин үхэр жилдээ
Төрлөөрөө түвшин амгалан
Элгээрээ энх амгалан
Төр улсаараа элбэг дэлбэг
Төрөл садан хотлоороо сайхан шинэлээрэй!
Газрын харилцаатай холбоотой маш олон гомдол санал иргэдээс гардаг. Тухайлбал хүнд суртал, бичиг баримт бүрдүүлэлт гээд олон хүндрэл гардаг.
Газар олголтыг ил тод болгож, цахимжуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Газрын нэгдмэл санг цахимжуулах хөтөлбөрийн хүрээнд аймаг, нийслэл, дүүргийн засаг даргын жил бүр батладаг газар зохион байгуулалтын төлөвлөгөөг нэгдсэн мэдээллийн санд оруулсан.
НГЗБА-ны Газар чөлөөлөх хэлтсээс СХД 28 хороонд баригдах 150 хүүхдийн улсын цэцэрлэг барих газрын нөлөөлөлд өртсөн 8 нэгж талбарыг нөхөх олговортойгоор чөлөөлж дуусган Нийслэлийн боловсролын газарт хүлээлгэн өглөө.
Дэлхий нийтийг хамарсан цар тахалын улмаас тогтоосон хөл хорионы үед ажил, орлогогүй болж хүсэлт гаргасан, СХД-ийн 30, 31, 43 дугаар хорооны амжиргааны түвшин доогуур 150 өрхөд сэтгэлийн дэмжлэг үзүүллээ
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийн асуудлаар Зам тээврийн сайд Л.Халтар, Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн удирдлагууд, Ус сувгийн сувгийн удирдах газар, Мэдээлэл холбооны сүлжээний газар зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай цахимаар хуралдлаа.
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 өдрийн аян”-ыг дэлхийн улс орнууд 1991 оноос өнөөг хүртэл жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нэг уриа, нэгдмэл зорилгын дор тэмдэглэж ирсэн.
Өнөөдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит II хуралдаанаар Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, ирэх онд хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хөл хорионы энэ үед НГЗБА газрын харилцаатай холбоотой 8 төрлийн үйлчилгээг цахимаар үзүүлэх боломжтой боллоо.
Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд саналаа өгнө үү
Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаар,газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай ДИТХ-ын тогтоолыг шинэчлэн батлуулахтай холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас санал авч байна.