Газар олголтыг ил тод болгож, цахимжуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Газрын нэгдмэл санг цахимжуулах хөтөлбөрийн хүрээнд аймаг, нийслэл, дүүргийн засаг даргын жил бүр батладаг газар зохион байгуулалтын төлөвлөгөөг нэгдсэн мэдээллийн санд оруулсан.
Өмнө нь ийм зохицуулалт байгаагүй. Хэрэв аль нэг засаг дарга газар зохион байгуулалтаас өөр талбайд газар олгохоор болбол тэр нь шууд хүчингүй болж байгаа.
Мөн энэхүү хөтөлбөрийн хүрээнд зураг зүйг 3D болгож, энэ объектэд хэдэн компани үйл ажиллагаа явуулж байна, хэний өмч вэ гээд бүх нарийн мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж шууд авах боломжийг бүрдүүлж ажиллах болно.