Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/854 дүгээр “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамж гарсантай холбогдуулан газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10:00 цагт www.mle.mn цахим хуудсаар явагдана. Дуудлага худалдаанд оролцогчид хүсэлтээ 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 13-ны өдрийн 09:00 цагийн хооронд www.mle.mn цахим хуудсаар бүртгүүлэх ба дараах 25 байршлын газрыг худалдана.

Дуудлага худалдааны үнийн саналыг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минут 00 секундээс эхлүүлж 16 цаг 00 минут 00 секунд хүртэл авна. Дуудлага худалдааны үнийн санал авах хугацаа нь 16 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжиж хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй нөхцөлд ялагчийг тодруулна. 17 цаг 00 минут 00 секундийн дотор хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, дуудлага худалдааг зогсоож энэ тухай оролцогч тус бүрт газрын биржийн цахим системээр дамжуулан мэдэгдэнэ.

Дуудлага худалдаанд оролцоход бүрдүүлэх материал:
1. Хүсэлт маягтаар гаргана.
2. Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;
3. Дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
4. Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг;
5. Дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримт; /Нийслэлийн Төрийн сан банкны 100200051049 тоот дансанд тушаана. Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа, Зориулалт: Дэнчингийн үнэ

Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба Утас: 7777-1285 , 315712, 80000233

Цахим системүүд

  • ГАЗРЫН УДИРДЛАГЫН СИСТЕМ
    Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем /Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний цахим систем, газрын биржийн цахим систем, үнэлгээ, татвар, төлбөрийн систем, газрын кадастрын мэдээллийн систем, газрын мониторингийн сүлжээ/

    Системд нэвтрэх

  • ГЕОПОРТАЛ /ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН ЦАХИМ СИСТЕМ/
    Геопортал нь газар зүйн мэдээллийн системийн үйлчилгээнүүд, вэб аппликэйшнүүд, орон зайн 16 суурь өгөгдөл бүхий мэдээллүүдийг нэгдсэн байдлаар бүртгэн зохион байгуулж тэдгээрийг вэб хуудаснаас мета өгөгдлөөр дамжуулан хайж, олж хэрэглэх боломжийг бүрдүүлдэг систем юм

    Системд нэвтрэх

  • СОЛБИЦОЛ ХӨРВҮҮЛЭХ/

    Системд нэвтрэх

  • ХОТ БАЙГУУЛАЛТЫН КАДАСТР

    Системд нэвтрэх

  • АГААР, САНСРЫН ЗУРГИЙН КАТАЛОГ
    Агаар, сансрын зургаас боловсруулагдсан ортозураг нь байр зүйн зураг үйлдэх, тодруулах, шинэчлэхэд хэрэглэгдэнэ. Мөн газрын бүрхэвчийн зургийн суурь өгөгдөл болгон хэрэглэгдэнэ. Учир нь хээрийн хэмжилт, тодруулалтаас илүү агаар, сансрын зураг ашиглах нь цаг хугацаа, зардал хэмнэх давуу талтай бөгөөд түүнчлэн газрын гадарга дээрх юмс үзэгдлийн өөрчлөлтийг хянах, шинжлэхэд хялбар. Тухайлбал, бохирдлын нөлөө, гамшгийн нөлөө, хот тэлэлт, ой хээрийн түймэр, галт уул гэх мэт.

    Системд нэвтрэх

  • ГАЗАР ЗҮЙН НЭР, ХАЯГААР ХАЙХ

    Системд нэвтрэх

  • ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ СИСТЕМ
    “Газрын бирж” гэж төрийн өмчийн газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах болон иргэн, хуулийн этгээдийн газар өмчлөх, эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, ашиглуулахад зохих журмын дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах, зах зээлийн үнэ ханш бусад мэдээлэл, лавлагаа эрхлэх тусгай дүрэм, програм хангамж бүхий цогц үйл ажиллагааг хэлнэ.

    Системд нэвтрэх

Хандалт

1288014
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
914
2573
2573
1288014

Таны IP: 3.236.175.108