Нүүр

Байгууллагын тухай

Мэдээ, мэдээлэл

Ил тод байдал

Төрийн үйлчилгээ

Хууль эрх зүй

Шилэн данс

Газар өмчлөлийн талаарх мэдээлэл

1.1 Газраа өмчилж авсны давуу тал

  • Өмчилсөн газрыг зохих журмын дагуу иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах
  • Өмчилсөн газрыг зохих журмын дагуу иргэнд болон банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах
  • Өмчилсөн газрыг нийтийн эдэлбэр, тусгай хэрэгцээнд түр ашиглуулах, солих, эргүүлж авахад харилцан тохиролцсоны дагуу зохих нөхөх олговор авах

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжид заасан эрх эдэлнэ.

1.2 Өмчлүүлэх газрын хэмжээ

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх газрын хэмжээ Нийслэлд 0,07 га хүртэл Аймгийн төвд 0,35 га хүртэл Сумын төв, тосгонд 0.5 га хүртэл Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай автозамын дагуух газарт 0.07 га хүртэл Аж ахуйн болон газар тариалангийн зориулалттаар эзэмших газрын хэмжээ Дээрх зориулалтаар эзэмшүүлэх газрын хувьд газар эзэмших гэрээний дагуу эзэмшиж байгаа тохиолдолд тухайн эзэмшиж буй газрын хэмжээгээр харин дуудлага худалдаагаар худалдан авч байгаа тохиолдолд тухайн дуудлага худалдаагаар худалдаж буй газрын хэмжээгээр өмчилж болно.

1.3 Газар өмчлүүлэх зориулалт

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар /зөвхөн нэг удаа үнэгүй өмчлүүлнэ/ Хот тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газар, гудамж, талбай, зам, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг,цэвэршүүлэх талбай Бэлчээр Ойн болон усны сан бүхий газар Тусгай хэрэгцээний газар Зам, шугам сүлжээний газраас бусад газарт газар өмчлүүлнэ.

Гэхдээ уг өмчлөх газар нь аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгагдсан, тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрт иргэнд өмчлүүлэхээр заасан газар байх шаардлагатай.

Аж ахуйн болон газар тариалангийн зориулалтаар Давуу эрхээр худалдан авах/ тухайн газрыг хууль тогтоомжийн дагуу эзэмшиж байгаа иргэн өмчлүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд түүнд давуу эрхээр худалдах замаар өмчлүүлж болно /Дуудлага худалдаагаар худалдан авах/ Газрын тухай хуульд заасны дагуу аж ахуйн болон газар тариалангийн зориулалтаар тухайн газрыг эзэмшээгүй иргэн дуудлага худалдаагаар худалдан авч өмчилж болно/ гэсэн үндсэн 2 хэлбэрээр дээрх зориулалтын дагуу газрыг өмчлөх боломжтой юм.

  • Дагаж мөрдөх хууль, дүрэм журмууд
    • Газрын тухай хууль
    • Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль

1.4.3 Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль

  • Иргэнд газар өмчлүүлж, кадастр хийх журам

1.5   Газар өмчлөхөд анхаарах зүйл

Зөвхөн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хот байгуулалтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байршилд зөрчилгүй эзэмшиж буй газраа өмчилж авах боломжтойг анхаарна уу.

Цахим системүүд

  • ГАЗРЫН ЦАХИМ СИСТЕМ
    Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем /Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний цахим систем, газрын биржийн цахим систем, үнэлгээ, татвар, төлбөрийн систем, газрын кадастрын мэдээллийн систем, газрын мониторингийн сүлжээ/

    Системд нэвтрэх

  • ГЕОПОРТАЛ /ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН ЦАХИМ СИСТЕМ/
    Геопортал нь газар зүйн мэдээллийн системийн үйлчилгээнүүд, вэб аппликэйшнүүд, орон зайн 16 суурь өгөгдөл бүхий мэдээллүүдийг нэгдсэн байдлаар бүртгэн зохион байгуулж тэдгээрийг вэб хуудаснаас мета өгөгдлөөр дамжуулан хайж, олж хэрэглэх боломжийг бүрдүүлдэг систем юм

    Системд нэвтрэх

  • СОЛБИЦОЛ ХӨРВҮҮЛЭХ/

    Системд нэвтрэх

  • ХОТ БАЙГУУЛАЛТЫН КАДАСТР

    Системд нэвтрэх

  • АГААР, САНСРЫН ЗУРГИЙН КАТАЛОГ
    Агаар, сансрын зургаас боловсруулагдсан ортозураг нь байр зүйн зураг үйлдэх, тодруулах, шинэчлэхэд хэрэглэгдэнэ. Мөн газрын бүрхэвчийн зургийн суурь өгөгдөл болгон хэрэглэгдэнэ. Учир нь хээрийн хэмжилт, тодруулалтаас илүү агаар, сансрын зураг ашиглах нь цаг хугацаа, зардал хэмнэх давуу талтай бөгөөд түүнчлэн газрын гадарга дээрх юмс үзэгдлийн өөрчлөлтийг хянах, шинжлэхэд хялбар. Тухайлбал, бохирдлын нөлөө, гамшгийн нөлөө, хот тэлэлт, ой хээрийн түймэр, галт уул гэх мэт.

    Системд нэвтрэх

  • ГАЗАР ЗҮЙН НЭР, ХАЯГААР ХАЙХ

    Системд нэвтрэх

  • ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ СИСТЕМ
    “Газрын бирж” гэж төрийн өмчийн газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах болон иргэн, хуулийн этгээдийн газар өмчлөх, эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, ашиглуулахад зохих журмын дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах, зах зээлийн үнэ ханш бусад мэдээлэл, лавлагаа эрхлэх тусгай дүрэм, програм хангамж бүхий цогц үйл ажиллагааг хэлнэ.

    Системд нэвтрэх

Хандалт

1671879
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
56
3199
22692
1671879

Таны IP: 3.239.50.33