Нүүр

Байгууллагын тухай

Мэдээ, мэдээлэл

Ил тод байдал

Төрийн үйлчилгээ

Хууль эрх зүй

Шилэн данс

Иргэдэд газар өмчлөлтэй холбоотой үзүүлэх үйлчилгээ, бүрдүүлэх материалууд

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүй газар өмчлөх

 

Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан тухайн жилийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд шинээр өмчлүүлэх газрын байршлыг баталдаг.

Нийслэлийн нутаг дэвсгэрт дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний хүртээмжгүйгээс шалтгаалж иргэдэд шинээр өмчлүүлэх газрын байршил, нөөцийг батлаагүй.

  1. Хүсэлт
  2. Иргэний үнэмлэх /төрсний гэрчилгээ/-ийн хуулбар
  3. Гэр бүлийн хэрэгцээнд нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчлөх эрхээ хэрэгжүүлсэн эсэх талаар лавлагаа

 

Эзэмшиж байгаа газраа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүй газар өмчлөх

Дүүргийн Газар зохион байгуулалтын алба иргэний эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтийг хүлээн авч тухайн жилийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж НИТХурлын тогтоолоор батлагдсанаар иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа газар өмчилнө.

  1. Хүсэлт
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар
  3. Газар эзэмших эрхийн гэрчилгээний эх хувь
  4. Газар эзэмших гэрээний эх хувь
  5. Гэрээ дүгнэсэн акт
  6. Газрын төлбөрийг төлсөн тухай баримт
  7. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт
  8. Хорооны Засаг даргын тодорхойлолт /Хорооны хаяг, дугаар давхардахгүй байх/

 

Өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар дундаа хамтран өмчилсөн бөгөөд өмчлөх эрхийг гэрээний үндсэн дээр гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлэх

 Иргэн та 2003-2008 оны хооронд гэр бүлээрээ дундаа газар өмчилж авсан бол өрхийн нэг гишүүнд өмчилсөн газраа шилжүүлж бусад өрхийн гишүүддээ газар үнэгүй өмчлөх эрхийг нь нээж өгөх боломжтой юм. Хүсэлт гаргах бол харьяа дүүргийн нотариатаар “Хамтран өмчлөгч хасуулах хэлцэл” хийж баталгаажуулж холбогдох материалыг бүрдүүлэн харьяа дүүргийн Газар зохион байгуулалтын албанд өгнө үү.

Хамтран өмчлөгч хасуулж гэр бүлийн бусад гишүүдийн өмчлөх эрхийг нээлгэх бол

  1. Шилжүүлэн авч буй иргэний хүсэлт
  2. Дундаа хамтран өмчилсөн гишүүн бүрийн иргэний үнэмлэх /төрсний гэрчилгээ/-ийн хуулбар
  3. Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  4. “Газар өмчлөх эрх шилжүүлэх” гэрээ / батлагдсан маягт/-аар нотариатч хийнэ
  5. Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
  6. Кадастрын зураг

 

 Хууль ёсны болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гэр бүлийн хэрэгцээнд нэг удаа үнэгүй газар өмчлөх

 

  1. Иргэний хүсэлт
  2. Хүсэлт гаргачийн хууль ёсны болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  3. Хууль ёсны болон итгэмжлэгдсэн төлөөлөгч болохыг нотлох баримт бичиг буюу хууль ёсны төлөөлөгчөөр томилсон Засаг даргын захирамж, шүүхийн шийдвэрийн хуулбар, итгэмжлэлийн хуулбар
  4. Хүсэлт гаргагч нь өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар дундаа хамтран өмчилсөн бол:
  • Дундаа хамтран өмчилсөн гишүүн бүрийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Хууль ёсны болон итгэмжлэгдсэн төлөөлөгч болохыг нотлох баримт бичиг буюу хууль ёсны төлөөлөгчөөр томилсон Засаг даргын захирамж, шүүхийн шийдвэрийн хуулбар, итгэмжлэлийн хуулбар

 

Газрыг аж ахуйн зориулалтаар өмчлөх

Нийслэлд газрыг аж ахуйн зориулалтаар газар өмчлүүлэх журам, дүрэм батлагдаагүй тул хуулийн энэ заалт нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжээгүй байна.

 

Дуудлага худалдаагаар газар өмчлөх

Нийслэлд дуудлага худалдаагаар газар өмчлүүлэх журам, дүрэм батлагдаагүй тул хуулийн энэ заалт нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжээгүй байна.

 

Тариалангийн газрыг давуу эрхээр өмчлөх

Нийслэлд тариалангийн газрыг давуу эрхээр газар өмчлүүлэх журам, дүрэм батлагдаагүй тул хуулийн энэ заалт нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжээгүй байна.

 

Иргэн өмчийн газраа бусдад бүхэлд нь эсвэл хэсэгчилэн шилжүүлэх

Иргэн та өөрийн өмчлөлийн газрыг хэсэгчлэн бусдад шилжүүлэх бол

  1. Кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөлтэй компаниар хийлгэсэн кадастрын зураг /2 талын/
  2. Эрх шилжүүлэх нотариатын гэрээний хуулбар
  3. Иргэний үнэмлэхний хуулбар /2 талын/
  4. Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  5. Хорооны тодорхойлолт /2 талын/
  6. Өргөдөл /2 талын/
  7. Хуучин кадастрын зураг

 

ИРГЭН ТА ӨМЧИЛСӨН ГАЗРАА БУСДАД БҮХЭЛД НЬ ШИЛЖҮҮЛЭХ БОЛ

  1. Хуучин кадастрын зураг
  2. Эрх шилжүүлсэн нотариатын гэрээний хуулбар
  3. Иргэний үнэмлэхний хуулбар /2 талын/
  4. Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

 

Иргэн өмчийн газраа нэгтгэн бүртгүүлэх

 

  1. Хүсэлт /нотариатаар батлуулсан/
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар
  3. Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийн хуулбар

 

Иргэний өмчийн газрыг бусдад давуу эрх олгосны үндсэн дээр өмчлөх эрх дуусгавар болгох

 

  1. Хүсэлт
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар
  3. Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

 

Иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоор солих

 

  1. Хүсэлт
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар
  3. Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

 

Иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн төрийн өмчийн газар авах

 

  1. Хүсэлт /нотариатаар батлуулсан/
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар
  3. Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

 Газар өмчлөх эрхээсээ татгалзан төрийн өмчийн газар шилжүүлэх

 

  1. Хүсэлт /нотариатаар батлуулсан/
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар
  3. Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

 Гэр бүлийн хэрэгцээнд нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчилж авах эрхээ хэрэгжүүлсэн эсэх талаар лавлагаа авах

 

  1. Хүсэлт
  2. Иргэний үнэмлэх /төрсний гэрчилгээ/-ийн хуулбар
  3. Хууль ёсны төлөөлөгчийн баримт, бичиг

 Шүүхийн шийдвэрээр өмчлөх эрх сэргээх

 

  1. Хүсэлт
  2. Шүүхийн шийдвэрээр эрх сэргээгдэж буй иргэний үнэмлэх /төрсний гэрчилгээ/-ний хуулбар
  3. Газар өмчлөх эрхийг сэргээсэн тухай шүүхийншийдвэрийн хуулбар

Цахим системүүд

  • ГАЗРЫН ЦАХИМ СИСТЕМ
    Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем /Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний цахим систем, газрын биржийн цахим систем, үнэлгээ, татвар, төлбөрийн систем, газрын кадастрын мэдээллийн систем, газрын мониторингийн сүлжээ/

    Системд нэвтрэх

  • ГЕОПОРТАЛ /ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН ЦАХИМ СИСТЕМ/
    Геопортал нь газар зүйн мэдээллийн системийн үйлчилгээнүүд, вэб аппликэйшнүүд, орон зайн 16 суурь өгөгдөл бүхий мэдээллүүдийг нэгдсэн байдлаар бүртгэн зохион байгуулж тэдгээрийг вэб хуудаснаас мета өгөгдлөөр дамжуулан хайж, олж хэрэглэх боломжийг бүрдүүлдэг систем юм

    Системд нэвтрэх

  • СОЛБИЦОЛ ХӨРВҮҮЛЭХ/

    Системд нэвтрэх

  • ХОТ БАЙГУУЛАЛТЫН КАДАСТР

    Системд нэвтрэх

  • АГААР, САНСРЫН ЗУРГИЙН КАТАЛОГ
    Агаар, сансрын зургаас боловсруулагдсан ортозураг нь байр зүйн зураг үйлдэх, тодруулах, шинэчлэхэд хэрэглэгдэнэ. Мөн газрын бүрхэвчийн зургийн суурь өгөгдөл болгон хэрэглэгдэнэ. Учир нь хээрийн хэмжилт, тодруулалтаас илүү агаар, сансрын зураг ашиглах нь цаг хугацаа, зардал хэмнэх давуу талтай бөгөөд түүнчлэн газрын гадарга дээрх юмс үзэгдлийн өөрчлөлтийг хянах, шинжлэхэд хялбар. Тухайлбал, бохирдлын нөлөө, гамшгийн нөлөө, хот тэлэлт, ой хээрийн түймэр, галт уул гэх мэт.

    Системд нэвтрэх

  • ГАЗАР ЗҮЙН НЭР, ХАЯГААР ХАЙХ

    Системд нэвтрэх

  • ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ СИСТЕМ
    “Газрын бирж” гэж төрийн өмчийн газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах болон иргэн, хуулийн этгээдийн газар өмчлөх, эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, ашиглуулахад зохих журмын дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах, зах зээлийн үнэ ханш бусад мэдээлэл, лавлагаа эрхлэх тусгай дүрэм, програм хангамж бүхий цогц үйл ажиллагааг хэлнэ.

    Системд нэвтрэх

Хандалт

1671933
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
110
3253
22746
1671933

Таны IP: 3.239.50.33