Нүүр

Байгууллагын тухай

Мэдээ, мэдээлэл

Ил тод байдал

Төрийн үйлчилгээ

Хууль эрх зүй

Шилэн данс

Call Center

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба хамтран “Газрын биржийн цахим төв”-ийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” дахь салбарт байгуулж өнөөдрөөс иргэд, олон нийтэд үйлчилж эхэллээ. “Газрын биржийн цахим төв”-өөр дамжуулан Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-тэй холбоотой бүх үйлчилгээг авахын зэрэгцээ уг биржэд лавлах үйлчилгээний нэгдсэн систем “Call center” болон Газрын бүртгэлийн тэмдэгтийн хураамж төлөх “Гэрэгэ Киоск”-ийг байршуулсан нь иргэдэд төрийн үйлчилгээ авахад илүү ойртож байна. Газрын гэрчилгээний хураамж, Кадастрын зургийн үнэ, Барьцаа бүртгэлийн хураамж, Газар эзэмших, ашиглах эрх олгосон захирамжийн лавлагааны үнэ төлбөр, Газар эзэмших, ашиглах гэрчилгээ үрэгдүүлсэний торгууль, Дуудлага худалдааны дэнчин, хураамжийг “Гэрэгэ Киоск”-оор төлөх боломж нээгдэж байгаа юм.

Харин Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээс иргэд, олон нийт газар өмчлөх, эзэмших, ашиглах болон эрхээ бусдад шилжүүлэхтэй холбоотой арилжаа, газар өмчлөх, эзэмших эрхийн барьцааны лавлагаа, газар болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээ мэдээллийг авах боломжтой.

Лавлах үйлчилгээний нэгдсэн систем Call center/77771285/-ээр Газар өмчлөх, эзэмших, ашиглахад бүрдүүлэх материалын жагсаалт, Газрын төлбөр төлөх дансны дугаар , Үзүүлж буй үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллээр хангаж мессэнжэр болон СМС лавлагаа үйлчилгээ үзүүлэх юм.

Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ийг Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтэц, Газрын кадастрын мэдээллийн сан болон бусад байгууллагын мэдээллийн сантай шууд холбогдон ажиллах боломжтой, ашиглахад хялбар байдлаар хөгжүүлсэн бөгөөд иргэд олон нийт гар утас, таблет, компьютер ашиглан өөрийн оролцохыг хүссэн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтандаа байршил харгалзахгүй хамрагдаж, газартай холбоотой мэдээ, мэдээллийг авч, газрын дуудлага худалдаа, түрээсийн зараа оруулж арилжаалах боломжийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, газартай холбоотой бүхий л мэдээллийг одоо гар утаснаасаа авах боломжтой боллоо.

Цахим системүүд

  • ГАЗРЫН ЦАХИМ СИСТЕМ
    Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем /Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний цахим систем, газрын биржийн цахим систем, үнэлгээ, татвар, төлбөрийн систем, газрын кадастрын мэдээллийн систем, газрын мониторингийн сүлжээ/

    Системд нэвтрэх

  • ГЕОПОРТАЛ /ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН ЦАХИМ СИСТЕМ/
    Геопортал нь газар зүйн мэдээллийн системийн үйлчилгээнүүд, вэб аппликэйшнүүд, орон зайн 16 суурь өгөгдөл бүхий мэдээллүүдийг нэгдсэн байдлаар бүртгэн зохион байгуулж тэдгээрийг вэб хуудаснаас мета өгөгдлөөр дамжуулан хайж, олж хэрэглэх боломжийг бүрдүүлдэг систем юм

    Системд нэвтрэх

  • СОЛБИЦОЛ ХӨРВҮҮЛЭХ/

    Системд нэвтрэх

  • ХОТ БАЙГУУЛАЛТЫН КАДАСТР

    Системд нэвтрэх

  • АГААР, САНСРЫН ЗУРГИЙН КАТАЛОГ
    Агаар, сансрын зургаас боловсруулагдсан ортозураг нь байр зүйн зураг үйлдэх, тодруулах, шинэчлэхэд хэрэглэгдэнэ. Мөн газрын бүрхэвчийн зургийн суурь өгөгдөл болгон хэрэглэгдэнэ. Учир нь хээрийн хэмжилт, тодруулалтаас илүү агаар, сансрын зураг ашиглах нь цаг хугацаа, зардал хэмнэх давуу талтай бөгөөд түүнчлэн газрын гадарга дээрх юмс үзэгдлийн өөрчлөлтийг хянах, шинжлэхэд хялбар. Тухайлбал, бохирдлын нөлөө, гамшгийн нөлөө, хот тэлэлт, ой хээрийн түймэр, галт уул гэх мэт.

    Системд нэвтрэх

  • ГАЗАР ЗҮЙН НЭР, ХАЯГААР ХАЙХ

    Системд нэвтрэх

  • ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ СИСТЕМ
    “Газрын бирж” гэж төрийн өмчийн газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах болон иргэн, хуулийн этгээдийн газар өмчлөх, эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, ашиглуулахад зохих журмын дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах, зах зээлийн үнэ ханш бусад мэдээлэл, лавлагаа эрхлэх тусгай дүрэм, програм хангамж бүхий цогц үйл ажиллагааг хэлнэ.

    Системд нэвтрэх

Хандалт

1671882
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
59
3202
22695
1671882

Таны IP: 3.239.50.33